Thursday, December 11, 2008

Өөрийн ажилладаг газрын тухайд товчихон


Би өөрийн ажилладаг газарын тухай жаал дурды гэж бодлоолдоо. Би Энэтхэг улсын Aptech Worldwide гэдэг програм хангамжийн сургалт явуулдаг сургалтын төвийн Монгол дахь салбарт нь багшилдаг. Багшлах хэдийгээр хүнд ч гэсэн надад таалагддаг болхоор одоохондоо шантарчаагүйл байна. Манай сургалтын төв байгуулагдаад бараг 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд нэлээд хэдэн удаа элсэлт авсан боловч төгсөлт хийж үзээгүй. Учи нь манайх 2 болон 3 жилийн сургалтын хөтөлбөртэй болхоор эхний оюутнууд маань төгс ч амжаагүй байгаа. Гэхдээ эхний элсэлтийн оюутнууд төгөсч байгаа. Он гараад төгсөнө. Манай сургалтын төв одоогийн байдлаар 200 гаран оюутантай. Муугүй үзүүлэлт байгаа биз. Уул нь үүнээс ч их оюутантай байх байсан боловч ихэнх нь замын дундаас хаяад явчихсан. Учир нь тэд манай төвийг зүгээр л нэг компьютерийн хэрэглээний сургалтын төв гэж андуураад эсвэл эцэг эх нь хүчээр оруулчихдаг болхоор тэгэс ингэс хийж байгаад гараад явчихдаг юм. Уул нь манайх маш олон сонирхолтой юм заадаг боловч нэлээн хүнд байдаг нь бас нөлөөлдөг юм шиг байгаа юм.






Эхний жил – I семестр
Энэ семестрт оюутан нь программчлалын суурь ойлголт болон вэб дизайны мэдлэгийг эзэмшинэ. С хэл нь программчлалын логик мэдлэгийг олгох суурь болно. Оюутнууд нь DreamWeaver MX болон өгөдлий баазын тусламжтай HTML программчлалыг сурна. Семестрийн эцэст оюутнуудыг нь баг болгон хувааж сурсан мэдлэг дээр нь үндэслэн онлайн төсөл орох бөгөөд төслийн зааварчилгааг Энэтхэг улс дахь “APTECH Limited”-ийн төвөөс өгөх юм.

Тус сургалт нь хэнд ашиг тустай вэ?
Сургалт нь логик зохион байгуулалт, өгөгдлийн бааз болон программчлалыг ашиглан вэбсайт зохион бүтээхийг хүссэн, энэ чиглэлээр амжилтанд хүрэхийг хүссэн оюутнуудад зориулагдана.

Оюутны олж авах ур чадварууд

* HTML, DHTML, JavaScript ашиглах веб хуудас зохиох, хөгжүүлэх
* DreamWeaver MX ашиглан веб хуудас зохиох
* Блок схем, алгоритм, псевдокод програмчлалын асуудлыг шийдвэрлэх
* SQL Server 2000 ашиглан өгөгдлийн сан байгуулах, өгөгдлийг удирдах

Хугацаа: 182 цаг

Эхний жил – II семестр
Энэ семестр нь программчлалын чадваруудыг эзэмшүүлэхийг зорьдог. Оюутан нь Java ба C# ашиглан хэрэглэгчийн интерактив програм боловсруулах программчлалын мэдлэгийг олж авна.

Тус сургалт нь хэнд ашиг тустай вэ?
Энэ сургалт нь өөрийн программчлалын үндсэн мэдлэг дээр суурилан Java/C#-ийг SQL Server-тэй хослуулан клиент/сервер программчлал зохиохыг хүссэн оюутнуудад зориулагдана.

Оюутны олж авах ур чадварууд

* Объект хандалтат програмчлалын зарчим
* C#, Winforms-ыг SQL Server 2000-тай хослуулан ашиглаж биеэ даасан болон клиент/сервер програм боловсруулах
* Java дээр Объект хандалтат програм боловсруулах
* Java, SQL Server 2000 ашиглаж биеэ даасан болон клиент/сервер програм боловсруулах

Хугацаа: 164 цаг

Эхний жилийн эцэст оюутан:

* Програм зохиогч
* Клиент/сервер програм зохиогч
* Веб хуудасны дизайнер болно

Хоёр дахь жил
Хоёр дахь жилийн сургалтаар оюутан нь Enterprise Application Development орчны гүнзгий түвшний программчлалын мэдлэгийг олж эзэмшинэ. Оюутан нь J2EE буюу .NET чиглэлийн аль нэгийг сонгоно. Мөн, оюутнууд нь Open Source Technologies (OST) ашиглан програм боловсруулж сурна. Семестрийн эцэст оюутнуудыг нь баг болгон хувааж сурсан мэдлэг дээр нь үндэслэн онлайн төсөл орох бөгөөд төслийн зааварчилгааг Энэтхэг улс дахь “APTECH Limited”-ийн төвөөс өгөх юм.

Тус сургалт нь хэнд ашиг тустай вэ?
Энэ сургалт нь хамгийн сүүлийн үеийн компьютерийн технологиудыг ашиглан программчлалын мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн оюутнуудад зориулагдана. Үүнд, J2EE буюу .NET бүтэц болон Open Source Technologies. Мөн энэ сургалт нь уламжлалт программистуудад вэбэд суурилсан программчлалын мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгодог.
<>Оюутны олж авах ур чадварууд

* Java буюу C#-ыг SQL Server 2000-тай хослуулан ашиглаж биеэ даасан болон клиент/сервер програм боловсруулах
* Бизнес програмыг J2EE, .NET, Java –ийн аль нэг дээр боловсруулах
* .NET эсхүл Java ашиглан веб үйлчилгээг хөгжүүлэх
* Нээлттэй технологи ашиглан програм боловсруулах
* Linux үйлдлийн систем дээр ажиллах
* Perl ашиглан CGI script зохиох
* Веб хуудас бүтээхэд PHP ашиглах
* MySQL ашиглан өгөгдлийн сан байгуулах
* Apache веб сервер ашиглан веб хуудас хөгжүүлэх

Хугацаа: 430 цаг

Хоёр дахь жилийн эцэст оюутан:

* Нээлттэй технологи ашигладаг програм зохиогч болно


Уул нь сонирхолтой байгаа биз. За за товчихондоо бол нэг иймэрхүү л байна даа. Илүү ихийг сонирхож байвал http://114.31.66.66 гээд хандаарай. Учир нь манай веб сайт түр зуур ажиллахгүй байгаа.

1 comment:

Unknown said...

Энэ сургуульд программ хангамжийн тодорхой мэдлэгтэй байх шаардлагтай юу? Эсвэл огт компьютер програм хангамж гэдэг талаар мэдлэггүй хүмүүс энэ сургуульд сурч болох уу. хариу заавал өгөөрэй