Friday, June 15, 2007

Монгол ба Компьютер

Их хурлынханд үнэтэй комюьютер шахах гэж байгаа тухай Гүндалай ярьж дуусаагү байтал үнэхээр бүгд комюьютертэй харагдах болсон.

Английн парлентынхан, Оросууд, Япончууд бүгд ялгаагүй урд урдаасаа хараад маргалдаж суугаа харагдаж байна. Харин манаахан программ зохиогоод байна уу? Аль эсвэл порно кино татаад, тоглоом тоглоод байдаг нөхдүүд биш биз. Сүлжээнд байн байн гэмтэл гарлаа гэх болж. 108 товчлуурынхаа учрыг олж л байдаг байгаа хөөрхий.

Компьютер бол ХХ зууны гайхамшигт ололт, хүн төрлөхтөн гал олсонтой дүцнэ гэж байна. Харин бидний хувьд комьпютер хөгжлийг сааруулж байна. Учир нь маш их үргүй зардал гаргаж, мөнгө гадагшаа их урсаж, маш их цаг алдаж байна. Удирдах ажилтын ширээ болгонд комюьютер харагдах болж.

Одоо хөдөө суманд мэр сэр үзэгдэх боллоо тэнд цахилгаан ч үгүй, холбоо ч үгүй байж ярьшиг л байна. Саяхан нэг өдөр телевизээр Д.Арвин гишүүн "Энэ чинь яачихаад байгаа юм" гэж ууртай нь аргагүй комюьютерээ харааж харагдлаа. Ер нь Монгол Улсын Их Хуралд хаанаас нь ч харсан тоон дотор олон үсэг орчихож.

Комюьютер сүлжээнд холбогдоогүй л бол энгийн хүний хувьд санах ойтой бичгийн машин л гэсэн үг.
Монгол улсын албан байгуулгууд сүлжээнд ороогүй дохиолдолд дотоодод хийх ажил байхгүй. Харинч албан тушаалтны цаг нөгцөөх тоглоомны машин болжээ. Мэдээж интернет, гадаад холбоо бол өөр хэрэг. Гэхдээ мэдээлэл болгон хэрэгтэй байдаггүй. Энэтхэгт "Чөлөөт цаг, хэрэггүй мэдээлэл хүний толгойг чөтөгрийн авдар болгодог" гэсэн үг байдаг.

Гэхдээ хэрэгтэй газраа бол өөр. Жишээ нь "АНУ-д хамгийн захын хөгжилгүй Воёмен мужийн малчин гэрээсээ Монгол малчин захиалж аваад виз сунгуулж байдаг." хэрэгтэй газараа ийм л хэрэгтэй, хэрэггүй газараа ийм л хэрэггүй новш болдог байна.

Харин Монголчуудын хувьд нэгэн төрлийн гангараа нэмэгдлээ.
Ланд жип машин, Кобой малгай, Шар торгон дээл, Ака буун дээр комюьютер нэгдлээ. Хэдэн товчных нь учрыг нь олж байвал бусдыгаа бодвол арай л хэрэгтэй гангараа байж магад.



Ю.Дамдинпүрэв.

2008 оноос Монгол түмэн намыг нам дарж, төрийн сүлдэн доор нэгдсэнээр САЯТАН болно номноос

Tuesday, May 22, 2007

Оюунаа арилжих боломж

Сүүлийн үед хүмүүс газар шорооны төлөө тэмцэж байна. Гэхдээ бид газраа ухалгүйгээр баяжих боломж бий. Энэ нь тархиа ухах буюу Outsourcing юм. Оutsourcing гэдэг нь ерөнхийдөө бусдын хийж чадахгүй зүйлийг хөлсөөр авч хийхийг хэлнэ. Миний хувьд би програмист учраас юуны түрүүнд программын outsourcing-ийн талаар бичхээр шийдлээ. Гэхдээ зөвхөн програмч биш хүний оюунаар хийж болох бүх ажил outsourcing-руу шилжиж байгаа билээ.

Гадаад программын зах зээлдээр програмистууд нь дизайнаруудаа бодвол хэт бага байдгаас програмистуудын дутагдалд орсон байдаг. Үүнийгээ нөхөх арга нь интернетээр хийж чадах хүнд нь захиалж хийлгэх юм.

Ингээд олон юм нуршилгүйгээр өөрийн сайн мэдэх нэгэн
outsourcing хийдэг сайт тавьлаа.

www.getafreelancer.com

Та бүхэнд оюунаа арилжихад амжилт хүсий.

Баяжих тун!!!